Миний л үзэсгэлэн гоо

Хүсэл хөглөсөн чамдаа би
Хайраа дуу болгон өргөе
Халуун сэтгэлийн энэрлээр нь хө
Хүний дайтай яваа юм чинь дээ

Хань минь чи миний л үзэсгэлэн гоо
Хосоор заяаны үүрдийн түшигээ

Жаргал дээжилсэн ханьдаа би
Итгэлээ эгшиг болгон бэлэглье
Халамж энэрлийн түшигээр нь хө
Өдий л зэрэгтэй яваа юм чинь дээ

Хань минь чи миний л үзэсгэлэн гоо
Хосоор заяаны үүрдийн түшигээ

Уярал сөгнөсөн чамдаа би
Уянга болгон сэтгэлээ дээжлье
Гуниг үргээсэн аалинд нь хө
Орчлонг уярааж яваа юм чинь дээ

Хань минь чи миний л үзэсгэлэн гоо
Хосоор заяаны үүрдийн түшигээ

Facebook Twitter Google Plus