Гайхуулж л явлаа

Дөрөөн дээрээ өндийгөөд
Зуузай холбон ергүүлээд
Дэндүү шаавай чамаараа
Гайхуулж л явлаа би чинь

Цээжин биеийн чимэгтэй
Чичрэн хөдлөхийн хараанд
Сэргэлэн жаахан чамаараа
Гайхуулж л явлаа би чинь

Ягаан борлог мориороо
Дөрөө жийнхэн давхиад
Янагхан чиний аашаараа
Гайхуулж л явлаа би чинь

Хөтөлгөө морьтой хүүгээ
Хоёулаа болоод ирэхэд
Хөөрхий миний ээжий
Нулимсаа арчаад л үлдлээ дээ
Гайхуулж л явлаа би чинь

Facebook Twitter Google Plus