Үд дундын наран

Цэлмэг тэнгэрийн саран дор
Чилээж л сууна даа сэтгэлээ би
Чимх зуурын зүүд нойроо
Чимж л явна даа чамаараа би
Үд дундын наран дор
Үгсэж л үгүйлж л явна даа чамайгаа би
Үймрэх орчлонгийн түмний дунд
Үймэрч л уймарч л явна даа чамтайгаа би
Хайраараа харцаараа
Хайрлаж харамлаж явья даа
Зүүдээрээ зөнгөөрөө
Зүрхээн жаргааж явъя даа би
Нарны голтой насан дор
Нандигнан явна даа хайраа би
Намрын шувууд шиг хоргодоод
Найрсаж л сууна даа чи бид хоёроо
Халуун дулаан сэтгэл дор
Ханьсаж л хайрлаж л явъя даа чамайгаа би
Хожимдож тохиосон учралаа
Хайрлаж л харамлаж л явъя даа хоёулаа
Нар сарны ивээл дор
Насны жаргалыг амталъя даа
Намрын навчистай өдрүүдээ
Наашлуулж цаашлуулан дурсая даа би
Хонгор сэтгэлийн дор
Ханьсаж л хайрлаж л явъя даа чамайга би
Хоног өдрийн дурсамжаа
Холдуулж л ойртуулж л дурсая даа хоёулаа

Facebook Twitter Google Plus