Ухаан цэцэг хоёр

Зүүдэнд минь ирж үзэгдсэн
Зөн совингийн бурхан үр минь
Зүрхнээс минь салаалж ургасан
Зүс ижилхэн ангирхан минь
Чи миний инээдэг цэцэг
Чин хайрын гоёмсог цэцэг
Гараас минь хөтлөөд гүйсэн цэцэг
Ганцхан надаа өнгөлөг цэцэг

Ухаанд минь ухаан нэмсэн
Уужуу бодол ачлалын энгэр минь
Нүдээ нээгээд анх харахад минь
Нүдэндээ нулимстай уяхан аав минь
Та миний талын ухаан
Танхилхан биеийг минь ургуулсан ухаан
Үеийн үедээ мөнхрөх ухаан
Үүрд наддаа ганцхан ухаан

Харцыг минь зөөлөн болгосон
Хавар цагийн хэнзхэн цэцэг
Хайрыг минь бүтэн амилуулсан
Хатан дэлхийн охин заяа минь

Биеийг минь нартад заяасан
Билгийн цэнхэр уулс тэнгэр минь
Хайрыг минь хайраар ундаалсан
Хажууд минь түшсэн бурхан аав минь

Алтан дэлхий дээ эрдэнэ шүү дээ

Facebook Twitter Google Plus