Найзууд

Хуран цугласан
нөхөд минь буцлаа
Хурынх шиг нулимс
нүдийг минь бүрхлээ
Хун хундаа
дасдагийн адилаар
Хүн хүндээ
дасдаг юм байж дээ
Хун хундаа
дасдагийн адилаар
Хүн хүндээ
дасдаг юм байж дээ
Айлчлан ирсэн
нөхөд минь буцлаа
Асгарах нулимс
нүдийг минь бүрхлээ
Ангир ангираа
дагуулдгийн адилаар
Амьдрал хүнийг
дагуулдаг юм байж дээ
Ангир ангираа
дагуулдгийн адилаар
Амьдрал хүнийг
дагуулдаг юм байж дээ
Санаа нийлдэг
нөхөд минь буцлаа
Сархадын шил нь
ширээн дээр үлдлээ
Сэтгэл зүрхний
хайртай чи минь
Сэмхэн тэднийг
даган одлоо
Сэтгэл зүрхний
хайртай чи минь
Сэмхэн тэднийг
даган одлоо
Хүсэл нийлдэг
нөхөд минь буцлаа
Хөөр баяр
тэдэнтэй одлоо
Хааяа хааяа
хөнгөхөн шүүрс алдаад
Хавирган сар шиг
би ганцаар хоцорлоо
Хааяа хааяа
хөнгөхөн шүүрс алдаад
Хавирган сар шиг
би ганцаар хоцорлоо
Хуран цугласан
нөхөд минь буцлаа
Хурынх шиг нулимс
нүдийг минь бүрхлээ
Хун хундаа
дасдгийн адилаар
Хүн хүндээ
дасдаг юм байж дээ
Хун хундаа
дасдгийн адилаар
Хүн хүндээ
дасдаг юм байж дээ

Facebook Twitter Google Plus