Төгөлдөр гоо

Салхитай хөндийн дэрс нь хө
Сарыг зүлгэх шиг ганхана аа ай хө
Санахаас чиг илүүгүй чамдаа би
Шаналхаа ч мэдэхгүй дурлажээ

Хүрвэл хайлжих цасхан шиг
Үйлийн цагаан үр минь дээ
Хүний миний хорвоод Би илүү
Үзэсгэлэн олсонгүй

Хөгөлгүй газрын шувуу нь
Төөрхийг мэдэхгүй жиргэнэ ээ ай хө
Төөрөг нийлэхгүй түүнийгээн би
Түмнээс нууж хайрлана аа ай хө

Зэгстэй хөхөлгүй нууранд нь хө
тэнгэрийн ганцхан амраг гэнээ хө
Зэрэглээ голдуу замбууд би
төгөлдөр үзэмжийг оллоо ай ха

Facebook Twitter Google Plus