Гарыг тань атгая ээжээ

Сэтгэлд өлгийтэй бүүвэй нас минь
Буцаад наддаа ирэх үү ээжээ
Сэмхэн бодлын амтагдсан уураг нь
Буурал санчиганд тань харагдаад байнаа
Санаж бодоход дүүрэн юм та
Сайхан гараас тань хөтлөе хүү чинь
Дэлгэрэх цэцгийн дэлбээлэх тоолонд
Дээл минь наддаа багадсан уу ээжээ
Дээшээ өргөх цайны тань цацлаас
Дээж энэрэл тань үзэгдээд байнаа
Хайрлаж явахад сайхан юм та
Халуун сэтгэлийг нь тэвэрье хүү чинь
Зууны намартай дөхөж үү ээжээ
Зулайг минь үнэрлэж ханаагүй дээ та
Хоёр биенд учрах заяагдаагүй ч би
Хорвоод тандаа нялхаараа шүү дээ
Эрхэлж суух нь жаргал юм даа
Ээрсэн гарыг тань атгая хүү чинь
Санаж бодоход дүүрэн юм та
Сайхан гараас тань атгая хүү чинь
Сайхан гараас тань атгая ээжээ

Facebook Twitter Google Plus