To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Дүүмэдхэн

Хоёргүй сэтгэлийнхээ төгөлд
Хонгор чамайгаа урьчихаад
Холын оддын санаашралаас
Хайрын үлгэр уншихымаа
Дурламаар дуулмаар дүүмэдхэн минь дээ

Зүйргүй хайрынхаа илчээр
Зөвхөн чамдаа дасчихаад
Зүүдний гэгээхэн анираасаа
Зүрхээ чагнан хүлээхиймаа
Хайрламаар, харамламаар хонгорхон минь ээ

Өнө мөнхийн гэгээн хайрандаа
Үгүйлж чамайгаа саначихаад
Өр сэтгэлийн гүнээсээ
Өөрөө ч мэдэлгүй дасахымаа
Дурламаар, дуулмаар дүүмэдхэн минь ээ
Хайрламаар, харамламаар хонгорхон минь дээ
Хонгорхон минь ээ

Facebook Twitter Google Plus