Эрхлээд тандаа очно доо

Өдлөөд буусан шувуу шиг
Ганганаад ирэх хавраар
Үрээ харуулдсан ээжий минь
Гаднаа саравчлан зогсоно уу даа

Дахилт:
Дэнжээ чимсэн цэцэг шиг
Инээгээд очно оо хүү чинь
Дээлэндээ сүүтэй ээжий минь
Энгэртээ тэвэрч жарга даа

Цамцан модод нахиалах
Яруугийн цэнхэр хавраар
Цайгаа өргөсөөр ээжий минь
Хүүгээ хүлээж сууна уу даа

Дахилт:

Ургах нарны туяа шиг
Инээгээд очно хүү чинь
Уураг үнэртсэн ээжий минь
Энгэртээ тэвэрч жарга даа

Ирэх шувуудын тоогоор
Цэцэг дэлгэрэх хавраар
Эжий буурал бурхан минь
Сэтгэл нялхарч хүлээнэ үү дээ

Дахилт:

Гангар гунгар шувууд шиг
Инээгээд очно оо хүү чинь
Ангир зөөлөн эжий минь
Энгэртээ тэвэрч жарга даа

Facebook Twitter Google Plus