To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Алган дээр буусан од

Огторгуйд би алгаа тосоод
Одноосоо хайрла гэж гуйлаа
Олон олон галт шувуу шиг
Одод үргэж нисэн одлоо
Тэгтэл ганцхан гэрэлт од
Тэнгэртээ гайхан үлдсэнээ
Алгуурхан доошлон доошилсоор
Алган дээр аяархан буулаа
Алган дээр минь буугаад
Алтран байгаа тэр одноос
Аз жаргалын мөнгөн шүтээн
Амраг хонгор чамайгаа харлаа
Тэгээд би одноосоо хайрласан
Тэнгэртээ баярлалаа гэж хэллээ
Орчлонд би чамайгаа унтраахгүй гэж
Одондоо би шивнэн хэллээ

Facebook Twitter Google Plus