Түвшин баяртай яваарай

Ганган цагаан үүлсийн дороо
Гангар хүү минь жаргаж өсөөрэй
Дэлгэр эрдмээр дэлхийг чимээд
Дээдсийн нутгаа хайрлаж яваарай

Дх:

Тэнгэр эцгийн алган дээрээс
Тэмүүлэн нисээд л ирсэн юм аа
Сод магнай алаг үр минь
Тод мэлмий баясааж төрсөн юм аа

Ээжийн цагаан хайран дээрээ
Эрхэлж хүү минь эрийн цээнд хүрээрэй
Өндөр тэнгэрийн анирийг чагнаад
Өвгөдийн алдрыг өргөж яваарай

Дх:

Тэнгэр эцгийн алган дээрээс
Тэмүүлэн нисээд л ирсэн юм аа
Сод магнай алаг үр минь
Тод мэлмий баясааж төрсөн юм аа

Торгон цагаан аялгуу дундаас
Торниж хүү минь эр хүн болоорой
Түрлэг дүүрэн түмнээ түшин
Түвшин баяртай жаргаж яваарай

Дх:

Тэнгэр эцгийн алган дээрээс
Тэмүүлэн нисээд ирсэн юм аа
Сод магнай алаг үр минь
Тод мэлмий баясааж төрсөн юм аа

Тэнгэр эцгийн алган дээрээс
Тэмүүлэн нисээд л ирсэн юм аа
Сод магнай алаг үр минь
Тод мэлмийг баясааж төрсөн юм аа

Тод мэлмийг баясааж төрсөн юм аа...

Facebook Twitter Google Plus