Аавдаа очмоор болох юм

Сайны сурагтай явахад минь
Магнай тэнийн баясаад
Саахалт айлын євєєдєє
Намайгаа магтах аав минь

Vvлтэй нартай хорвоогийн
Тоост шаргал нугачаанд
Vрээ л гэсэн сэтгэлд тань
Биширч дандаа явдаг даа

Тоодон жаахан наснаасаа
Эрхэлж єссєн болохоороо
Тоотой хоногийн урсгалдаа
Санаад л байх юм аавыгаа

Дээж аягалсан цайгаа
Яар л vгvй оочилсон
Дэлхийд ганцхан аавдаа
Очмоор дандаа болох юм аа

Алдаж онохын дэнсэнд минь
Сэтгэл дотроо эмтрээд
Амс хийн саатах чєлєєндєє
Учирлаад суудаг аав минь

Намартай хавартай замбуугийн
Єнгєт алаг тавиландаа
Намайгаа гэсэн сэтгэл тань
Ивээж дандаа явдаг даа

Facebook Twitter Google Plus