Эргэх учрал

Хайртай элбэрэлт ээж аав минь
Эндээс нисээд хүрнээ би
Сайн сууж байв уу гэсээр тандаа хүү нь үнсүүлэхээр
Одоохон хүрээд очноо
Хайртай чи минь баяртай
Буцаад хурдхан ирнээ би
Хоног өдрийг тоолон санан бодон суух нь
Хүлээхийн жаргал юм шүү
Зүүн хацрыг нь үнсээд үддэг
Зөн совиндоо нэгнийгээ мэдэрдэг
Баруун хацрыг нь үнсээд угтдаг
Баяртай учрал хүмүүст ирнэ
Орчлон эргэнээ
Үнсээд золгох тэр л агшинд
Хорвоогийн жаргал байдаг юм
Үдэх тосохын хооронд хүний орчлон оршдог юм
Учрахын тавилан ийм шүү
Аяны зам чинь дардан байг
Алсын тэнгэр ивээж байг
Эргэж дахин уулзахын нартай өдрийг хүлээе
Ийм л ерөөл өргөе өө

Facebook Twitter Google Plus