To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Ээжийн оёсон дээл

Ээжийн минь оёж өгсөн дээл
Энхрий багын дурсамжтай
Элбэрэл хайр нь шингэсэн болохоор
Энгэрт нь сүүний үнэртэй
Ээжийн минь оёж өгсөн дээл
Элгэдэж хуучирч байсан ч
Элбэрэл хайр нь шинэхнээрээ
Энгэрийнх нь сүү цагаанаараа
Энэ л дээлээ харахлаараа би
Ээжийгээ санаад болохгүй юм даа

Урланхан оёж өгсөн дээл
Уяхан багын дурсамжтай
Уул ус хангай минь шингэсэн болохоор
Учирлын сүүн ерөөлтэй

Сэтгэлээ гаргаж оёсон дээл
Сэргэлэн багын дурсамжтай
Сэвгүй хайр нь шингэсэн болохоор
Сэтгэлд минь үүрд хадгалаастай

Facebook Twitter Google Plus