Цэнхэр дэлхийгээ дуулъя

Нарлагхан цэнхэр дэлхийгээ бид дуулах дуртай
Нандин хүслээ бид дэлгэж та бүхэндээ дуулж байна
Найз чамайг дуудан хамтдаа дуулмаар байна
Нарлаг хорвоогийн ирээдүйг чамтай хамт дуулмаар байна
Цэлмэгхэн цэнхэр тэнгэрийг бид дуулах дуртай
Цэцэгт ногоон дэлхийгээ та бүхэндээ дуулж байна
Анд чамайг уриад хамтдаа дуулмаар байна
Алаг хорвоогийн жаргалыг чамтай би дуулмаар байна
Хүж дэлхийн залуус бид нар нэг л мөрөөдөлтэй
Хүмүүс та бид бүгдээр нэг л хүсэлтэй
Дээрээ ганцхан нартай дэлхийн үрс бүгдээр
Дэндүү сайхнаар заяагдсан дэлхий ээжийгээ хайрлая

Өнгөлөгхөн ногоон дэлхийгээ бид дуулах дуртай
Өргөн ус мөрөн голыг та бүхэндээ дуулж байна
Найз чамайг дуудан хамтдаа дуулмаар байна
Нарлаг хорвоогийн ирээдүйг хамтдаа бид дуулмаар байна

Амьдрал ургамал бүгдийг бид дуулах дуртай
Ариун хүслээ бид дэлгээд та бүхэндээ дуулж байна
Анд чамайг уриад хамтдаа дуулмаар байна
Алаг хорвоогийн жаргалыг чамтай би дуулмаар байна

Facebook Twitter Google Plus