To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Ай Сэлэнгэ минь

Алсран мяралзан долгиолно доо ариун сэлэнгэ мөрөн минь
Аян замын уртдаа шаагин шуугин урсна даа
Амраг хайрын дуугаа сэлүүхэн тохойд нь үлдээгээд
Ариун сэтгэлийн дуулал болж уул ус минь баясаг даа
Ай сэлэнгэ минь сэлэнгэ минь
Амгай дугтрах хүлэг минь
Ай сэтгэл минь сэтгэл минь
Аялгуу нэмсэн хайр минь
Мөнгөрөн мөнгөрөн цайвалзна даа сэрүүн сэлэнгэ мөрөн минь
Мянган бээрийн замдаа шаагин шуугин одно доо
Мөрөөдөл хүслийн дуугаа эрэг хөвөөнд нь үлдээлээ
Мөнгөн сарны дуулал болж миний амраг дуулаарай
Ай сэлэнгэ минь сэлэнгэ минь
Амгай дугтрах хүлэг минь
Ай сэтгэл минь сэтгэл минь
Аялгуу нэмсэн хайр минь
Эрчлэн эрчлэн тэмүүлнэ дээ эмнэг хангал сэлэнгэ минь
Эрэг хөвөөгөө зүлгэнхэн зулран зулран одно доо
Эрх хонгор түүнтэйгээ энд л учран даслаа даа
Энхрий хайрын дууг минь эзэн лус минь таалаарай
Ай сэлэнгэ минь сэлэнгэ минь
Амгай дугтрах хүлэг минь
Ай сэтгэл минь сэтгэл минь
Аялгуу болсон хайр минь
Ай сэлэнгэ минь сэлэнгэ минь
Амгай дугтрах хүлэг минь
Ай сэтгэл минь сэтгэл минь
Аялгуу болсон хайр минь
Аялгуу болсон хайр минь

Facebook Twitter Google Plus