Welcome to my heart

Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлаад хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ

Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударнаа
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цав цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино.
Дандаа хайрлагданаа Welcome to my heart

Газар дэлхий цав уагаан болсон байтлаа
Ганцхан модонд цасгүйн учир юун билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хэрнээ
Чамдаа би яагаад хайлаа вэ?

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цав цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино.
Дандаа хайрлагданаа

Дахилт:
Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цав цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино.
Дандаа хайрлагданаа Welcome to my heart

Facebook Twitter Google Plus